Wednesday, December 20, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 4


Өнөөдөр физикийн хичээл бодисын солилцоо ч бил үү миний хамгийн дургүй нэгэн сэдэв орж байв.Багш ганцаараа самбар дээр өөрөө өөртөйгөө яриад ч байгаа юм шиг,хүүхдүүдийн хэн нь ч сонирхож сонсоогүй маягын байдалтай доошоо харан сууцгааж байлаа.

Гэтэл багш нэг асуулт тавиад мэдэх хүн байвал хариулаарай гэхэд хэн ч хариулсангүй.Тэгэж байснаа багш нэг хүүхдийн нэрийг цохтол харин баахан лекц маягын бараг багшаас нь илүү юм ярив.За энэ бол хичээл дээр байдаг л үзэгдэл.

Дараа нь хэдэн минутын дараа ахиад багш нэгэн асуулт асуув.Миний урд талд суудаг толгойтой ч юм шиг мэдэж байгаа бололтой нэг охин амандаа өөртөө сонсогдохгүй хоолойгоор хариулж байна.Хариулж байгаа нь ч өөртөө итгэлтэй.

Би ч ууг нь мэдэж байсан бол чанга дуугаар хэлээд нэг оноо ч юм уу авахыг бодно. Тэгтэл нөгөө охиныг хариулах байх хэмээн хүлээтэл чанга дуугаар хариулж өгсөнгүй ээ.Багш хариугаа хэлтэл ууг нь таарч байгаа бололтой.
Харамсалтай л юм.Мэдэж байсан зүйлээ жоохон чанга дуугаар хэлчихгүй.Би бараг өмнөөс нэг онооны төлөө хатаж үхэх шахаж байв.
Дараа нь тэр охиныг "ямар толгойгүй амьтан бэ" гэж яах аргагүй бодогдлоо .Эсвэл эрдэмтэй хүн даруу ч билүү нэг үгийг дагаад байна уу.
Энэ ч бас л хичээлийн хэвийн нэгэн үзэгдэл юм даа.
Харин Монгол хүүхдүүд бас битгий ийм дуугуй,байгаа байхгүй нь мэдэгдэхгүй зантай болоосой доо.

Labels:

0 Comments:

Post a Comment

<< Home