Sunday, April 08, 2007

Мөрөөдөл

Маргаашнаас эхлээд ахлах сургуулийн сурагч болно.Нэг утгаар том болоод гоё ч юмшиг.Өөрийн дуртай зүйлээ хийгээд, мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам ойртоно. Мөрөөдөл гэснээс хүн гэдэг амьтан яагаад "мөрөөдөл" гэсэн юмаа товлоод, тэрнийгээ биелүүлэхийн төлөө үхэн хатан зүтгэдэг юм болоо? Бас ганцхан байсан мөрөөдлөө биелүүлчихсэн хүн юуг зорилгоо болгодог юм бол? Ингээд бодоход "хүн мөрөөдлөө биелүүлэхийн тулд л амьдардаг" гэж би ойлгох юм.Гэхдээ нэг л өдөр би мөрөөдлөө биелүүлчхээд "одоо юуны төлөө амьдрах вэ" гэдгээ ойлгох байх. Бас миний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй, хэтэрхий том мөрөөдөл биш ч яг яавал биелэх вэ гэдгээ одоо хүртэл бодож олоогүй л байна.

Бас нэг юм бичихэд мөрөөдлөө биелүүлсэн хүмүүс маргаашын төлөө амьдарч байсан юм болов уу, эсвэл өөрийнхөө ирээдүйн төлөө амьдарч ирсэн юм болов уу.Үүнээс хойш би ч гэсэн маргаашын төлөө амьдрах уу,эсвэл ирээдүийнхээ төлөө амьдрах уу? Энэ асуултын хариуг магадгүй хэдэн жилийн дараа олох л байх.

Saturday, March 03, 2007

3/1

За ямар ч байсан Техникийн ахлах сургуульдаа тэнцчихлээ.Тэгээд 4 сарын 9 өөс ахлах сургуулийн сурагч болно.Тэр өдрөөс эхлээд "Миний ахлах сургуулийн амьдралаас" гээд эхлэх байх.
Өөр ч надаар юмгүй дээ.Хичээл дуусчихаад одоо төгсөлтийн ажлын бэлтгэл гээд явж л байна.

Friday, February 02, 2007

Унчихлаа шүү

Шалгалтандаа унасан шүү.Амьдраль гэж ямар юм байдгыг сайн ойлгох болоогүй ч энэ удаагынх шиг том алдсангүй.Гэхдээ энэ л хүү тийм амархан шантарсангүй.Цаашдаа ч шантрахгүй.Харин ч энэ удаагийн явдлыг цаашдын сургамж болгож авлаа.
Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл юу ч мэдэхгүй байж том толгойлж байжээ.Тэглээ ч сая унасан сургуульд тоо,Япон хэл,Англи хэл 3 дээр шалгалтгүй орох байсан ба энэ 3 хичээл дээр мэдлэг нэлээд сул байсан.Ахлах сургуульд ороод энэ 3 дээрээ буцаад гүйцэж очих байсан гэдэгт итгэлгүй байлаа.
Харин дараагын сургуульд энэ 3 хичээл дээр шалгалт өгөх учраас далимдуулаад энэ 3-аа сайн сурна.Харин ч энэ сургуульд орж чадаагүй ачаар толгойгоо сайн цэнэглэх нь.

Нээрээ сүүлийн үед "хичээл" гэдэг юманд хар тамиханд орсон юм шиг дуртай болчихож.Хичээлээ хийхгүй бол хийх юмаа олж ядаж,уйтгарлаж эхлэх юм.Тийм ч учраас гэртээ хурдан очоод хичээлээ хийнэ гэхээс дотроо баярлана.

Wednesday, January 31, 2007

Хариуны өмнөх өдрийн бодрол


Саяхан л ахлах сургуулийн шалгалтандаа бэлдээд завгүй гүйж байсан чинь одоо гэнэт "маргааш дүнгээ сонсоно" гээд догдлоод сууж байна.Шалгалтанд орох бэлтгэл сайн байсан ч,яг шалгалт дээр бодож байснаас шал өөр юм ирж байна.
Зохион бичлэгийн сэдэв нь "Японы залуучуудын олон нийтэд бие авч явах байдал муудаж байна,чи үүнийг юу гэж бодож байна?" гэж ирдэг юм байна.Энэ тухай ирнэ гэж огт төсөөлж ч байсангүй.Гэхдээ нэг юм чадах хирээрээ бичээд өгчихлөө.Бас ярилцлаган дээр мухарт нь нэг муухай харцтай багш миний бүх юмийг нүд салгалгүй хараад баахан сандарлаа.Гэхдээ Цэнээ тулдаа л сандарсан байдлаа мэдэгчихсэнгүй.Бас 2,3 удаа алдаа гаргаад хаясан шүү.За тэгээд хариу ямар гарахыг маргааш бичнээ.

Нээрээ тэнцсэн бол 93 хүүхдийн шилдэг 25-д нь ороод л,зүүдэндээ харж байсан юм болох юм шиг байна.Яг сарын өмнө өөрийгөө тэнцсэн гээд зүүдэлж байсан минь тэр чигээрээ харагдчихлаа.
Өөр ч юмгүй дэ,сэтгэлд нэг л юм тээглээд юу ч бичиж чадахгүй байнаа.

Tsenee

Wednesday, December 20, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 4


Өнөөдөр физикийн хичээл бодисын солилцоо ч бил үү миний хамгийн дургүй нэгэн сэдэв орж байв.Багш ганцаараа самбар дээр өөрөө өөртөйгөө яриад ч байгаа юм шиг,хүүхдүүдийн хэн нь ч сонирхож сонсоогүй маягын байдалтай доошоо харан сууцгааж байлаа.

Гэтэл багш нэг асуулт тавиад мэдэх хүн байвал хариулаарай гэхэд хэн ч хариулсангүй.Тэгэж байснаа багш нэг хүүхдийн нэрийг цохтол харин баахан лекц маягын бараг багшаас нь илүү юм ярив.За энэ бол хичээл дээр байдаг л үзэгдэл.

Дараа нь хэдэн минутын дараа ахиад багш нэгэн асуулт асуув.Миний урд талд суудаг толгойтой ч юм шиг мэдэж байгаа бололтой нэг охин амандаа өөртөө сонсогдохгүй хоолойгоор хариулж байна.Хариулж байгаа нь ч өөртөө итгэлтэй.

Би ч ууг нь мэдэж байсан бол чанга дуугаар хэлээд нэг оноо ч юм уу авахыг бодно. Тэгтэл нөгөө охиныг хариулах байх хэмээн хүлээтэл чанга дуугаар хариулж өгсөнгүй ээ.Багш хариугаа хэлтэл ууг нь таарч байгаа бололтой.
Харамсалтай л юм.Мэдэж байсан зүйлээ жоохон чанга дуугаар хэлчихгүй.Би бараг өмнөөс нэг онооны төлөө хатаж үхэх шахаж байв.
Дараа нь тэр охиныг "ямар толгойгүй амьтан бэ" гэж яах аргагүй бодогдлоо .Эсвэл эрдэмтэй хүн даруу ч билүү нэг үгийг дагаад байна уу.
Энэ ч бас л хичээлийн хэвийн нэгэн үзэгдэл юм даа.
Харин Монгол хүүхдүүд бас битгий ийм дуугуй,байгаа байхгүй нь мэдэгдэхгүй зантай болоосой доо.

Labels:

Wednesday, December 13, 2006

Цаг хугацаа

Надаар онц юмгүй дээ.Ахлах сургуулын шалгалтанд бэлдэж байгаа ч нэг л сайн болгож чаддаггүй ээ.
Ууг нь тоо,англи хэл 2-оо эхнээс нь эхэлж бэлдэх гэсэн чинь мэддэг ч юм шиг,мэдэхгүй ч байгаа юм шиг нэг л сонин санагдаад байх юм.

Ахлах сургуулын шалгалт өгөхөд одоо 50 иад хоног үлдчихлээ.Хурдан ахлах сургуульд ормоор байна гэдэг байсан чинь цаг хугацаа ойртоод намайг улам л сандаргах юм.

Бодоод байсан чинь бүр хурдан шалгалтандаа тэнцээд гитараа авмаар санагдчихлаа.Өмнө нь яах гэж шалгалт өгөх гээд байгаа нь мэдэгдэхгүй л хий хичээгээд байсан болохоор чаддаггүй ч байсан байж магадгүй.

За тэгээд хичээлээс өөр юмаа мартаад зөвхөн хичээлээ л бодоод явья даа.Эзэн хичээвэл заяа нь ч хичээнэ гээд л байх шиг байгаа юм.

Өөртөө амжилт хүсье.

Wednesday, November 29, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 3

"Дууны уралдаан"

10 сарийн 19 нд сургуулийн дууны уралдаан боллоо.
4 сарын өмнө дуулах дуугаа сонгож,нэг сарын өмнөөс бэлтгэлээ эрчимжvvлж "Дууны уралдаанд" 3-р ангиас манай анги 2-р байрт орлоо.Ууг нь 1-р байр авсан гэж бодож байтал аз дутжээ.6-н сард биейин тамирын спарткиадад 1-р байр,энэ удаа 2-р байранд ороод манай анги яах аргагүй тэргvvлэх анги нь мөн гэдгээ баталлаа.

Япон хүүхдүүдийн хувьд бараг тал нь төгөлдөр хуур,гитар муугүй тоглочихдог.
Дууны хувьд ч баг багаараа 4 хуваагдаад гоё дуулчихдаг.
Миний хувьд ангидаа 8 хан бүдүүн хоолойтой хүүхдийн нэг учраас "Басс"-д дуулдаг.


Японы дунд сургуулын урлагын үзлэгийн давуу тал нь төгөлдөр хуурчин бас гар удирдаач зэргээ ангиасаа гаргана.Тийм учраас нэг ангид 4-5 хүүхэд төгөлдөр хуур дарж чадна гэсэн үг юм.

Бас нэг сонин санагдсан зүйл гэвэл эцэг эх,бүр багш нар(захирлаас авхуулаад бүгд) тайзан дээр гарж дуулж байна.

"Шилжиж ирсэн хүүхэд"

Сарын өмнө манай ангид шинээр хүүхэд ирлээ.Хүүхэд болгон л нүд нь гялалзаж,ямар хүүхдийг нь сонирхож байв.

Хичээлийн хонх дуугарлаа,багш шинээр ирсэн хүүхэдтэй орж ирэв.Тэр хүүхэд өөрийгөө танилцуулаад суудалдаа суулаа.
Хичээл завсарлангуут бүх хүүхдүүд шинээр ирсэн хүүхэд дээр очиж элдэв юм асуулаа,гэвч тэд тийм амархан найзууд болсонгүй.
Яагаад гэвэл Япон хүүхдүүдийн хувьд өөрөөсөө яриа өдөөд найз болох нь хэцүү билээ.Чухам яагаад яриа өдөөд найз болох нь хэцүү юм болоо ёстой мэдэхгүй юм.


Ирээд нэг сар болсон ч шинээр ирсэн хүүхэд одоо болтол хүүхдүүдтэй дотно болсонгүй ээ.Энэ зэрэг жишээ нь Японы нийгэм ямар байгааг хэлж байж ч магад.
Миний ойлгосон Японы нийгэм бол ганцаардмалын нийгэм юм.Нийгмээ дагаад хүмүүс нь ч сэтгэлийн хүч (心の強さ) сул болжээ.
Зурагтаа асаангуут л хэд хэдээрээ жижигхэн шалтгаанаас болж "Самурайн ёс"ийг үйлдсэн байх юм.
За тэгээд мань мэтэд нь Японы нийгэм ямар ч хамаатай юм бэ дэ.

Labels:

Tuesday, November 28, 2006

The Beatles - While My Guitar Gently Weeps



Битлзийн дуулсан энэ дууны гитарыг нь сонсоод үзээрэй.Акостик гитарыг дарах шиг болсон байна шүү.
Ахлах сургуульдаа ороод гоё гитар авнаа.
Гитар гэж тоодоггүй байсан чинь хүүхдүүдийн дарж байгааг нь сонсоод хорхой хүрээд яг үхлээ шүү.
Ахлах сургуульд орж,гитараа авах өдөр улам ойртсоор....

Dust In The Wind (Acoustic Guitar)-Linkin Park

Friday, October 06, 2006

Киотогоор аялсан нь

Саяхан Японы эртний нийслэл байсан гэгддэг Киотогоор сургуулиараа аялаад ирлээ.Киото ч яг л эртний хот гэсэн шигээ тэнд байдаг бүх л сүм хийд нь нэлээд нийх юм байна.Жишээ нь нэлээд эртнийх гэгддэг Хоорюүжи,Тодайжи,Киёмизудэра зэргийг хараад 8-р зууны сүүлээр яаж ийм нүсэр том юмыг хийдэг байна гэж үнэхээр их гайхлаа.Киотод байдаг сүм болгон нь өөр өөр шалтгаанаар хийгджээ.Ихэнх нь эртний Японы хаадууд ард түмнээ тэр Буддайн бурханыг шүтэж бүх Японыг нэгтгэх зорлигтой байжээ.
Одоо ч тэдгээр Японы түүхийг хадгалж үлдсэн дгээр сүмүүдэд нь гадаад,дотоодын хэдэн мянган жуулчид очдог билээ.Энэ ч Японы эдийн засагт их хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Сургуулын хувьд гэвэл Японуудын сайн хийдэг зүйлүүдийн нэг нь 200 гарам хүүхдийг хооронд нь уулзалдуулж, шамбааралдуулж,гудамжаар үсчүүлүүлчихсэнгvй зохион байгуулалт сайтай байв. Багш нар ч очих газар болгон очоод зогсчихсон чэк хийгээд л эмх замбраатай,хүүхдүүдээ төөрүүлчихгүй үнэхээр сайн ажиллаж байхыг нь миний бяцхан бие өөрийн биеээрээ хараад,магтаад ирлээ гэж. Харин хөөрхий амитад дараа нь жоохон ядарсан уу гүй юу шинкансэн дотор ороод шууд унтчихсан байна лээ.

Бас нэг Киото хүмүүсээс ажигласан зүйл гэвэл Киото дуудлага байлаа.
Миний мэдэрсэн Киото дуудлага нь үгийнхээ төгсгөлд хүч нэмээд байгаа юм шиг сонсогдлоо.Жишээ дурдвал Аригато гэдэг үгийг ариГАТОО гэж хэлж байлаа.

Wednesday, August 30, 2006

Дайн ба энх тайван

Зуны амралтын даалгавараа блогтоо тавилаа.(Нийгмийн хичээлийн даалгавар)Хүний эрхийн тухай бичих сэдвүүдээс " Дайн ба энх тайван" гэдэг сэдвээр хийв.

Хүн төрлөгтөн эртнээс эхлэн дайн хийж иржээ.Яагаад улс дотроо,улс хоорондоо дайн хийж байсан юм болоо?Миний бодлоор дайн гэдэг нь газар нутгийн төлөө дайн,шашин,улс хоорондийн маргаан зэргээс дайн үүсэх гол шалтгаан юм.Гэхдээ дайнд ялах улс байхгүй гэж бодож байна.Дайн хийж байгаа аль аль нь маш их хохирол амсана.Одоо бол дэлхий их хөгжиж улс оронууд янз янзийн цөмийн зэвсэг хэрэглэж,бусад улсаа айлган сүрдүүлэх болсон.Гэхдээ миний санаж байгаагаар хэдэн жилийн өмнө цөмийн зэвсгийн шалтгаанаар Америк Ирактай дайн хийж байсан.Гэхдээ Ирак дэлхийг тэгэж их сүрдүүлсэнийг нь би сайн мэдэхгүй.Тэгсэн мөртлөө одоо Японыг хойд Солонгос Missile аараа сүрдүүлж байгаа ч Америк ямарч арга хэмжээ аваагүй л байна.Гэхдээ би ямар олон улсийн харьцааг мэдэх биш дээ.Үүнд дээр өөрийнхөө мэдэж байгаа зарим дайнуудыг дурдая.20-р зууны эхэн үе,Герман,Австри,Итали ийн 3 улсын холбоо.Найрамдлын гэрээт Англи,Франц,Орос-ийн улсууд "Балкан"-ы хойгыг эзэмшихийн төлөө хүчтэй тэмцэж байв.1908 онд Австри Слав зэрэг улсуудыг колончилтол тэр улсуудын харьцаа илүү муу болов.1914 оны 6 сард Сэрбийн үндэсний үзэлчид Австрын хунтайжыг хөнөөснөөр Австриуд Сэрбид дайн зарлажээ. Энэ дайн нь "Дэлхийн 1-р дайн "юм.Австрын хаан хүүг хөнөөсөн нь магадгүй Славыг колончилсонтой хамаатай ч байж болох юм.Түүн дээр Герман,Австри,Итали ийн 3 улсын холбоо,найрамдлын гэрээт Англи,Франц,Орос-ийн улсууд маргалдаж байсан нь ч илүү нөлөөлөх биз.Дэлхийн 1-р дайн дууссаны дараа Герман нь бага багаар хүчээ авч,Гитлерийн удирдаж байсан Герман нь 1938 онд Австри,Чехсловакын нэг хэсэг,1939 онд Полшын газар нутгыг эзэлснээр Англи,Франц Германд дайн зарласнаар "Дэлхийн 2-р дайн эхэлжээ.Эдгээр дайны эхэлсэн шалтгаан нь адил болж байна.Миний ойлогсоноор газар нутгын төлөө эхэлсэн энэ 2 дайн нь цаашдаа хүн төрлөхтөнд их хохирол учруулсан билээ. Одоо ч дэлхйид дайн үргэлжилсээр байна. Эдгээр дайн хэзээ дуусч "Энх тайван" ирэх юм болоо гэж олон сая хүн хүлээж байгаа.

Тодорхой шалтгааны улмаас зарим хэсгийг нь хаслаа.

Wednesday, August 09, 2006

Юм мэдэхгүй хүн үү?Бичиг соёлгүй Монгол уу?

Монгол улс єєрийн гэсэн бичиг үсэгтэй тусгаар улс билээ.Гэхдээ өөрсдийнхөө зохиосон бичиг үсгийг хэрэглэдэггүй нь бусад улсууд бараг Хятад ханз хэрэглэдэгээр ойлгож байна.

Зарим Япон хүмүүстэй ярихаар "Монгол улс Хятад ханз хэрэглэдэг биз дээ?" зэрэг сонин хүн цочироосон балай юмнууд асууж байх юм.Зөрүүлээд"Яагаад Ханз хэрэглэнэ гэж?"гэхээр "Солонгос,Япон 2 Хятадаас хол мөртлөө ханз хэрэглэдэг болохоор, Монгол Хятадтай хэл залгадаг юм чинь тэгэж бодсон юм" ч гэх шиг юм ярина.Тэгээд бодоод үзвэл Монголын тухай олоод мэдчихэж чадахгүй тэр хүмүүсийн буруу юу?Өөрийн улсаа суртчилаж чадахгүй Монголын буруу юм болов уу?Тэгээд ядаж байхад нь ягаад өөрийн гэсэн Монгол бичгээ хэрэглэхгvй байгаад байгаа юм болоо?

Энэ зэрэг нь бараг л Монгол улс Хятад хэл хэрэглэдэг гэдэг буруу ойлголт төрж байна.

Sunday, August 06, 2006

Японд ирсэн сэтгэгдэл

Японд ирээд нэг жил гармийн хугацаанд би их юм сурч(сайн Цэнээгийн ачаар ч биш сайн хүмүүсийн хүчинд) нэг Япон хэл гэж толгой өвдөхөө больжээ.Одоо бол хичээлээ ганцаараа хийгээд л,асуух юм гарвал ээж,ах,багш гэсэн хүмүүсээсээ асуучихна.Япон ирэхдээ би Япон хэл бараг мэдэхгvй байлаа.Тэгсэн ч суряа гэсэн сэтгэл,тэвчээр гаргаж, заая гэсэн хүмүүсийн сэтгэлийн хүчинд хөл дээрээ тогтож чаджээ.Заая гэсэн хүмүүсдээ одоо ч их талархаж явдаг шуу!!!2 хүн байдаг юм.Цагаан толгойд үсэг нь адилханаар эхэлдэг,өөрсдийгөө мэдэж байгаа байхаа.

Бүтэн нэг жилийн хугацаанд Монголд байсан Цэнээ бараг шинээр төрсөн мэт өөрчлөгдсөөн.Японд ирээд өөртөө итгэлтэй,юм сурья гэсэн сэтгэл маш ихээр төрж байна.

Бас яагаад ч юм энд ирээд 12см өслөө.

Sunday, July 30, 2006

Зуны амралтын төлөвлөгөө

За тэгээд энэ зун сайхан урамтай хичээлээ хийгээд,тоглоод сайхан байна дөө.2-р улирлийн дүнгээ нэг сайхан хэдэн таван хушуутай гарагчихвал ч мєн ч их башийндаа.Зун хийх юм их мєртлєє яг юугаа хийхээ сайн мэдэхгүй их паахтлаад байгаа.За юу ч байсан дарааллуулаад цаасан дээр сарааччихлаа.Хамгийн чухал хийх юмнаасаа...

1-Нийгэм.( Зуний амралтаар хүний эрхийн асуудлийн тухай 3 хуудас зохион бичлэг ирсэн тэрийг дарчихвал ч)
2-Япон хэл.(Даалгавар нь эртний Япон шүлгийг одоогийн хэл дээр хөрвүүлэх)Гэхдээ бичээд дуусчихсан л даа.
3-Тоо(тооний даалгаварийг өгсөн өдөрт нь хусчихсан)Ууг нь гэртээ өгсөн даалгаварийг нь зөв хийгээд байгаа мөртлөө яг шалгалтан дээр дандаа балрах юмаа.Тоогоо одоо сайн хийхээс.
4-Физик.(За тэгээд физик дээр юмийг нь цээжилчихвэл ч алдахгүй дээ)Эд нар нэг их юм бодуулдаггүй юм.
5-Англи хэл.(Англи хэл ууг нь нэг үе их толгой цохидог байсан чинь бүүр хийхээ болиод мартцан юм уу,угаасаа чаддаггүй юмуу бас л нэг сонин байгаа)

За тэгээд зуны даалгавар гэвэл нийгэм л жоохон хэцvv байгаа юм даа.Бусад нь ч одоо бараг дууссан.Ирэх жил бас ахлах сургуульд зохион бичлэгийн шалгалт,3-р ангийн дүн 2 чухал юм чинь зохион бичлэгтээ анхаарна.

Monday, May 01, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 2

Саяхан манай сургуулийн 59 жилийн ой болов.Анх 59 жилийн өмнө 49 сурагчтай гараагаа эхэлсэн сургууль одоо 610 аад сурагчтай болсон.Намайг дунд сургууль төгсөх жил 60 дахь төгсөлт нь болно.60 дахь төгсөлтөө хамгийн том хүрээнд тэмдэглэх байх гэж найдаж байгаа.За тэр ч яахав төгсөхдөө бичнээ.

Өнөөдөр биейин тамирийн 60 дахь спартакиат болоод.Бүтэн 1 сарийн турш бэлтгэл хийж манай анги 1-р байрт орвоо.Биеийн тамирийн спартакиатад эхлээд дасгал хийж дараа нь бүх хүүхдүүд 100,1000,1500 м, бас буухай гүйлтэд хамгийн хурдан нь манай анги байв.Бас нэг том амжилтыг манай анги эвдсээн.Тэр нь 60 жилийн өмнө 3600метрт ангиараа 9,45мин гүйснийг бид 9,23 болгоод 60 жилийн дараа рекорд эвдвээ.

Дараагийн шалгуур нь хөл хөлөө холбоод охид хөвгүүд нь тус тус 200м гүйв.Тэр гүйлтэд охидууд нэлээд хэд унаж хамгийн суулд орж ирснийг нь бид залруулан 3-р байрт ортол нь хамаг хурдаараа гүйцгээв.Бэлтгэл хийдгээс 2 дахин хурдан гүйсэндээ бид өөрсдөө ч итгэхгvй байлаа.Хамгийн сүүлд нь бид өөрсдийгөө 3-р байрт ч орж чадахгүй байх гэж бодож байтал 1-р байрт оржээ.Yvн дээр нэмэлт балай юм хэлэхэд надтай ажилсан бүх юмнууд одтой бүтдэгиймаа.Бүхэл бүтэн 7 жилийн турш жил дараалалсан урлагийн үзлэгт дандаа миний орсон баг ялдаг.Энэ удаа ч гэсэн ялсандаа баяртай байгаа шүү.

Эцэст нь хэлэхэд энэ спартакиатаас "багаар ажиллах" гэдгийг сайн ойлголоо."Багаар ажиллах" нь их чухал юмаа. Жишээ нь хөл хөлөө холбоод гүйх тэмцээнд 1 л хүн унавал тэр баг тэр чигээрээ унана.Ер нь ч одоо сониноос зар ч юм уу харахад бүгд л багаар ажиллах чадвартай хүнийг ажилд авна гэж байдаг.Тийм болохоор өнөөгийн нийгэм бүгд багаар ажиллаж сурах шаардлагатай болжээ.

Үүнээс хойш багаар ажиллаж сурахыг хичээнээ.

2006/5/26 үргэлжлэл мэдээж бий.

Labels:

Sunday, April 23, 2006

Анх удаа ажил хийж үзлээ

2005 оны 10 сарын 24 өөс 26 нд анх удаагаа ажил хийж үзэв.Сургуулиас зохиож байгаа энэ ажил жил бүр болдог.

Би энэ жил спорт клүбт очив.Манай сургуулиас спорт клүбт 10 хүүхэд очсон.Гэхдээ бид хүүхдүүд учраас туслах ажил хийлгэсэн.

Эхний өдөр орж ирсэн үйлчлүүлэгч нартай мэндлэв.Японд гол пойнт бол мэндчлэх.Би өдөрт бараг 50 удаа(あいさつ) хийдэг байхаа.Манай сургуулын 3-р ангид 210 хүүхэд сурдаг.Тэгээд бодоод үзвэл 50-аас ч илүү байх.

2 дахь өдөр бид 2,2 оороо баг болоод цаг болгон өөр өөр ажил хийцгээлээ.
3 дахь өдөр сүүлийн 2 цаг (free) тоглоцгоов.Хийсэн юм бараг байхгүй ч тэр ажлаас би жаахан ч гэсэн юм сурсаан.Хүнтэй яаж харьцах,яаж мэндлэх зэрэгийг сурлаа.Бас миний нэр (カタカナ)байсан болохоор хүмүүс сонирхон хаанаас ирсэн зэрэг их юм асууж байлаа.Энэ нь надад Японоор ярих нэгэн боломж байлаа.

2005/10/27

Saturday, April 22, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 1

Би анх Япон хэл мэдэхгүй ирээд 1 л сарын дараа сургуульд орно гэхэд хэцүү байлаа.1 л сар ээжтэйгээ хийгээд хийгээд маш бага ярьдаг байв.

Нэг мэдэхэд л 9 сарын 1 боллоо.Гэхдээ надад Японы дунд сургууль бодож байснаас амархан байлаа.Тэд надад хичээл зааж өгөх орчуулагч,бас гадаадад сурч байсан хүүхдүүдтэй нэг ангид оруулж өгсөн.Японы багш сурагчид их хариуцлагтай хүмүүс юм.Намайг сайн мэдэхгүй байхад ийш тийш нь бараг хөтлөөд явлаг.

Намайг анх ирэхэд шалгалт бараг сар болгон авдаг байв.Тэр ч магадгүй намайг хичээл рүү түлхсэн байх.Гэхдээ би тэр үед би одоогийхоосоо 2 дахин илүү хичээдэг байв.Яагаад гэдгийг би өөрөө ч сайн мэдэхгүй юм.

Шалгалт дээр муу дүн авах нь надад ичгэвтэр.Дараа нь багшын нүүрийг харахад хэцүү байдаг.Тийм л болохоор би одоо хичээлээ хийж байгаа.

Одоо бол би ирээд 8 сар болжээ.Хичээлээ чадвал өөрөө оролдоно.Бас би энд ирээд маш их мэдээлэл олж авч байдаг.Хичээл дээр голцуу амьдралд ойрхон юм заадаг.Наад зах нь л тогонд цохиулчихгүй амдрах, шинэ жилээр иддэг хоолоо өөрөө хийх зэрэг.

Labels:

Wednesday, April 05, 2006

Хичээлийн шинэ жил

Өнөөдрөөс эхлээд хичээлийн шинэ жил эхлэв.Би дунд сургуулийн 3-р ангийн сурагч болов.Өглөө бүх хүүхдүүд эрт очиж ямар ангид орж,ямар багш хүүхэдтэй нэг анги болсоноо үзэцгээв.Бүх хүүхдийн ангийг солидог нь шинээр хүүхэдтэй танилцуулах нэгэн арга байх.

Дараа нь зааланд орж төрийн дуулалаа дуулцгаав.Заавал дуулах есгүй ч ихэнх нь дуулж харагдана.

Түүний дараа захирал үг хэллээ.Мэдээж хичээлийн шинэ жилээр захирал заавал үг хэлэх ёстой.Захирал үг хэлээд дуусахдаа шинэ орсон багш ба ажлаасаа гарсан багшийг нэг нэгээр нь яриж өгөөд шинээр орсон багш нар өөрсдийгөө танилцуулж хичээлийн шинэ жилийн нээлтээ өндөрлөв.Ингсэний дараа шинээр орсон ангидаа орж шинээр үзэх номоо аваад,тэр жилдээ үзэх хичээлийн хөтөлбөртөй танилцав.
Үүгээр хичээлийн шинэ жил эхлэвээ.

Labels: