Wednesday, August 09, 2006

Юм мэдэхгүй хүн үү?Бичиг соёлгүй Монгол уу?

Монгол улс єєрийн гэсэн бичиг үсэгтэй тусгаар улс билээ.Гэхдээ өөрсдийнхөө зохиосон бичиг үсгийг хэрэглэдэггүй нь бусад улсууд бараг Хятад ханз хэрэглэдэгээр ойлгож байна.

Зарим Япон хүмүүстэй ярихаар "Монгол улс Хятад ханз хэрэглэдэг биз дээ?" зэрэг сонин хүн цочироосон балай юмнууд асууж байх юм.Зөрүүлээд"Яагаад Ханз хэрэглэнэ гэж?"гэхээр "Солонгос,Япон 2 Хятадаас хол мөртлөө ханз хэрэглэдэг болохоор, Монгол Хятадтай хэл залгадаг юм чинь тэгэж бодсон юм" ч гэх шиг юм ярина.Тэгээд бодоод үзвэл Монголын тухай олоод мэдчихэж чадахгүй тэр хүмүүсийн буруу юу?Өөрийн улсаа суртчилаж чадахгүй Монголын буруу юм болов уу?Тэгээд ядаж байхад нь ягаад өөрийн гэсэн Монгол бичгээ хэрэглэхгvй байгаад байгаа юм болоо?

Энэ зэрэг нь бараг л Монгол улс Хятад хэл хэрэглэдэг гэдэг буруу ойлголт төрж байна.

1 Comments:

At 4:15 AM, Blogger Khalkh said...

Зөв шүү, яг иймэрхүү юмыг ялангуяа гадаад улсад явахдаа хурцаар мэдэрдэг юм билээ. Арван жилийн сургалтандаа эргээд Монгол бичигийн хичээлийг оруулмаар, цаашлаад төрийн хууль цааз бичиг сэлтийг Монгол бичигээр хөтлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Надтай ижил бодолтой, түүнийгээ илэрхийлэх чадалтай залуус байгаад баяртай байна.

 

Post a Comment

<< Home