Wednesday, November 29, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 3

"Дууны уралдаан"

10 сарийн 19 нд сургуулийн дууны уралдаан боллоо.
4 сарын өмнө дуулах дуугаа сонгож,нэг сарын өмнөөс бэлтгэлээ эрчимжvvлж "Дууны уралдаанд" 3-р ангиас манай анги 2-р байрт орлоо.Ууг нь 1-р байр авсан гэж бодож байтал аз дутжээ.6-н сард биейин тамирын спарткиадад 1-р байр,энэ удаа 2-р байранд ороод манай анги яах аргагүй тэргvvлэх анги нь мөн гэдгээ баталлаа.

Япон хүүхдүүдийн хувьд бараг тал нь төгөлдөр хуур,гитар муугүй тоглочихдог.
Дууны хувьд ч баг багаараа 4 хуваагдаад гоё дуулчихдаг.
Миний хувьд ангидаа 8 хан бүдүүн хоолойтой хүүхдийн нэг учраас "Басс"-д дуулдаг.


Японы дунд сургуулын урлагын үзлэгийн давуу тал нь төгөлдөр хуурчин бас гар удирдаач зэргээ ангиасаа гаргана.Тийм учраас нэг ангид 4-5 хүүхэд төгөлдөр хуур дарж чадна гэсэн үг юм.

Бас нэг сонин санагдсан зүйл гэвэл эцэг эх,бүр багш нар(захирлаас авхуулаад бүгд) тайзан дээр гарж дуулж байна.

"Шилжиж ирсэн хүүхэд"

Сарын өмнө манай ангид шинээр хүүхэд ирлээ.Хүүхэд болгон л нүд нь гялалзаж,ямар хүүхдийг нь сонирхож байв.

Хичээлийн хонх дуугарлаа,багш шинээр ирсэн хүүхэдтэй орж ирэв.Тэр хүүхэд өөрийгөө танилцуулаад суудалдаа суулаа.
Хичээл завсарлангуут бүх хүүхдүүд шинээр ирсэн хүүхэд дээр очиж элдэв юм асуулаа,гэвч тэд тийм амархан найзууд болсонгүй.
Яагаад гэвэл Япон хүүхдүүдийн хувьд өөрөөсөө яриа өдөөд найз болох нь хэцүү билээ.Чухам яагаад яриа өдөөд найз болох нь хэцүү юм болоо ёстой мэдэхгүй юм.


Ирээд нэг сар болсон ч шинээр ирсэн хүүхэд одоо болтол хүүхдүүдтэй дотно болсонгүй ээ.Энэ зэрэг жишээ нь Японы нийгэм ямар байгааг хэлж байж ч магад.
Миний ойлгосон Японы нийгэм бол ганцаардмалын нийгэм юм.Нийгмээ дагаад хүмүүс нь ч сэтгэлийн хүч (心の強さ) сул болжээ.
Зурагтаа асаангуут л хэд хэдээрээ жижигхэн шалтгаанаас болж "Самурайн ёс"ийг үйлдсэн байх юм.
За тэгээд мань мэтэд нь Японы нийгэм ямар ч хамаатай юм бэ дэ.

Labels:

5 Comments:

At 3:52 PM, Blogger Агьнууд Х.Зоригт said...

Мань мэтэд нь Японы нийгэм хамаагүй гэж хэлж болох ч, бид тэдний дунд байгаа учраас он цаг өнгөрөхөд тэдний л нэг болсон байхаа мэдэрч магадгүй шүү. Иймээс хааяа ч гэсэн энэ талаар эргэцүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Амжилт хүсье.

 
At 4:43 PM, Blogger Tsenee said...

Таны хэлснийг ойлголоо.
Иймэрхүү улсуудын нийгэмийн талаар бичихэд миний нас арай болоогүй ч байж магадгүй ээ.
Гэхдээ зүгээр өөрийнхөө бодлыг бичиж үзсэн юм аа.

Тоож саналаа бичсэн д тань их баярлаж байгаа шүү.

 
At 5:58 PM, Anonymous Anonymous said...

amjilt hucie Tsenee! :)

 
At 7:02 PM, Anonymous Anonymous said...

6 настай охиноо төгөлдөр хуур сурах хэрэгтэй гэж бодоод,
Yamahа хөгжим авч өгсөн юм.
Одоо анхан шатанд хэрэглэчихээр Гарын авлага интернэтээс яаж олох,
эсвэл өөрт тань төгөлдөр хуурийн төлбөргүй хичээл бүхий вэб хуудасны хаяг байвал илгээж туслана уу
Баярлалаа
Бэгзсүрэн

 
At 3:28 PM, Blogger Tsenee said...

Бэгзсүрэн ахад

Хайж үзсэн боловч net-д үнэгүй юм алгаа.
Харин net-c ном захиалж худалдаж авч болох юм байна лээ.

 

Post a Comment

<< Home