Wednesday, December 20, 2006

Миний дунд сургуулийн амьдралаас 4


Өнөөдөр физикийн хичээл бодисын солилцоо ч бил үү миний хамгийн дургүй нэгэн сэдэв орж байв.Багш ганцаараа самбар дээр өөрөө өөртөйгөө яриад ч байгаа юм шиг,хүүхдүүдийн хэн нь ч сонирхож сонсоогүй маягын байдалтай доошоо харан сууцгааж байлаа.

Гэтэл багш нэг асуулт тавиад мэдэх хүн байвал хариулаарай гэхэд хэн ч хариулсангүй.Тэгэж байснаа багш нэг хүүхдийн нэрийг цохтол харин баахан лекц маягын бараг багшаас нь илүү юм ярив.За энэ бол хичээл дээр байдаг л үзэгдэл.

Дараа нь хэдэн минутын дараа ахиад багш нэгэн асуулт асуув.Миний урд талд суудаг толгойтой ч юм шиг мэдэж байгаа бололтой нэг охин амандаа өөртөө сонсогдохгүй хоолойгоор хариулж байна.Хариулж байгаа нь ч өөртөө итгэлтэй.

Би ч ууг нь мэдэж байсан бол чанга дуугаар хэлээд нэг оноо ч юм уу авахыг бодно. Тэгтэл нөгөө охиныг хариулах байх хэмээн хүлээтэл чанга дуугаар хариулж өгсөнгүй ээ.Багш хариугаа хэлтэл ууг нь таарч байгаа бололтой.
Харамсалтай л юм.Мэдэж байсан зүйлээ жоохон чанга дуугаар хэлчихгүй.Би бараг өмнөөс нэг онооны төлөө хатаж үхэх шахаж байв.
Дараа нь тэр охиныг "ямар толгойгүй амьтан бэ" гэж яах аргагүй бодогдлоо .Эсвэл эрдэмтэй хүн даруу ч билүү нэг үгийг дагаад байна уу.
Энэ ч бас л хичээлийн хэвийн нэгэн үзэгдэл юм даа.
Харин Монгол хүүхдүүд бас битгий ийм дуугуй,байгаа байхгүй нь мэдэгдэхгүй зантай болоосой доо.

Labels:

Wednesday, December 13, 2006

Цаг хугацаа

Надаар онц юмгүй дээ.Ахлах сургуулын шалгалтанд бэлдэж байгаа ч нэг л сайн болгож чаддаггүй ээ.
Ууг нь тоо,англи хэл 2-оо эхнээс нь эхэлж бэлдэх гэсэн чинь мэддэг ч юм шиг,мэдэхгүй ч байгаа юм шиг нэг л сонин санагдаад байх юм.

Ахлах сургуулын шалгалт өгөхөд одоо 50 иад хоног үлдчихлээ.Хурдан ахлах сургуульд ормоор байна гэдэг байсан чинь цаг хугацаа ойртоод намайг улам л сандаргах юм.

Бодоод байсан чинь бүр хурдан шалгалтандаа тэнцээд гитараа авмаар санагдчихлаа.Өмнө нь яах гэж шалгалт өгөх гээд байгаа нь мэдэгдэхгүй л хий хичээгээд байсан болохоор чаддаггүй ч байсан байж магадгүй.

За тэгээд хичээлээс өөр юмаа мартаад зөвхөн хичээлээ л бодоод явья даа.Эзэн хичээвэл заяа нь ч хичээнэ гээд л байх шиг байгаа юм.

Өөртөө амжилт хүсье.